Б.Чимидийн нэрэмжит шагналыг анх удаа эмэгтэй эрдэмтэн хүртэв
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндсэн эрх зүйн тогтолцоог бэхжүүлэх цогц судалгаа хийж, "XIII зууны Монголын төр эрх зүйн үзэл санаа, түүний үнэт зүйл" бүтээл туурвисан профессор, хууль зүйн ухааны доктор Х.Сэлэнгийг Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, хөдөлмөрийн баатар Бяраагийн Чимидийн нэрэмжит шагналаар өнөөдөр шагнав.
2416天