Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНЭУ-ын Элчин сайд М.Сингхийг хүлээн авч уулзлаа
Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Элчин сайд Мохиндер Пратап Сингх-ийг бүрэн эрхийн хугацаа дуусаж, эх орондоо буцахтай нь холбогдуулан хүлээн авч уулзан, Монгол, Энэтхэгийн “Стратегийн түншлэл”-ийн харилцааг улам бүр өргөжүүлэн хөгжүүлэх их үйлсэд жинтэй хувь нэмэр оруулсныг Монгол Улсын төр, Засгийн газар өндрөөр үнэлж буйг онцоллоо.
576天