Ахлах сургуулийг хөгжүүлэх, тусгай хэрэгцээт боловсролын чиглэлээр хамтран ажиллаж байна
Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Боловсролын ерөнхий газар, Японын Шизуока мужийн нэгдсэн сургалтын төв хооронд байгуулсан хамтран ажиллах ойлголцлын бичгийн хүрээнд тус мужийн Боловсролын сургалтын төвийн орлогч захирал Ямазаки Күмико, Боловсролын сургалтын төвийн ахлах ангийн бодлого хариуцсан хэлтсийн ахлах мэргэжилтэн Цүжи Ёсүкэ нар энэ сарын 22-27-нд Улаанбаатарт ажиллаж байна.
22天