ӨВӨРХАНГАЙ: “Хүнсний аюулгүй байдал” сэдэвт гурван сарын аян эхэллээ
Арвайхээр, 2024 оны дөрөвдүгээр сарын 1 /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймгийн ХХААГ-аас “Хүнсний аюулгүй байдал” сэдэвт гурван сарын аяныг эхлүүллээ. Аяны хүрээнд хоол, хүнс үйлдвэрлэл болон худалдаа эрхлэгчдийг хамруулсан хяналт, шалгалтыг явуулж, Арвайхээр, Хархорин, Хужирт, Уянга, Бат-Өлзий, Богд суманд сургалт зохион байгуулах юм.
418天