Ерөнхийлөгчийн зарлигаар 48 иргэн төрийн дээд одон, медалиар шагнуулав
Төв /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жил, Монголын үндэсний уламжлалт Цагаан сарын баярыг тохиолдуулан зарлиг гаргаж, Төв аймгийн 19 сумын 48 иргэнд төрийн дээд цол, одон медаль хүртээлээ.
1568天