СҮХБААТАР: Соёлын бүтээлч үйлдвэрлэлээр дамжуулан аялал жуулчлалыг хөгжүүлнэ
Баруун-Урт /МОНЦАМЭ/. Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр аймгийн Соёл, урлагийн газраас орон нутгийн болон бусад уран бүтээлчидтэй хамтран олон төрлийн үзэсгэлэнг дэлгэж, нийтийн хүртээл болгож байгаа. Энэ удаад Монголын арьсан урлагийн хөгжлийн холбоотой хамтран тус холбооны тэргүүн, зураач, СТА Ч.Баярсайханы бүтээлээр “Монгол өв соёл” арьсан урлагийн үзэсгэлэнг 5 дугаар сарын 3, 4-ний өдрүүдэд Баруун-Урт суманд дэлгэлээ.
752天