Дэлхийн дуурийн дуулаачдын уралдаанд Б.Очирсайхан оролцоно
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймгийн “Шинэ гэгээн” ХХК-ийн сүлжээний инженер, СТА Эрдэнээгийн Очирсайхан дэлхийд Монгол Улсаа төлөөлөн оролцох эрхтэй болжээ. Тодруулбал Плачидо Домингогийн нэрэмжит “The Placido Domingos Operalia” мэргэжлийн дуурийн дуулаачдын уралдааны сүүлийн шатанд шалгарсан аж. Тэрээр орон орны 770 дуучдаас шилдэг 34 дуучинд шалгарч, эх орноо төлөөлөн ОХУ-ын Их театрт дуулахаар болсон байна.
1404天