Онцгой комиссын хэсэгчилсэн хурал боллоо
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Аймгийн Онцгой комисс лхагва гарагт хэсэгчилсэн байдлаар хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна. Тодруулбал коронавирусний халдвар тархсан улс оронд оршин сууж байсан, дамжин өнгөрсөн, халдвартай болон сэжиг бүхий хүнтэй хавьтал болсон өгүүлэмжтэй иргэдтэй гэрээ байгуулан 14 хоног тусгаарлах, тусгаарласан хугацааны зардлыг өдрийн 40.000 төгрөг, цагаан хэрэглэлийн төлбөрийг авахаар болсон байна.
1936天