“Нэг өрх-нэг мод” аянд нэгдэж мод тарьжээ
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Гурванбулаг суманд мод тарих ажил зохион байгуулжээ. Сумын Засаг даргын үйл ажиллагааны “Дөрвөн И” хөтөлбөрт тусгасан сумын өнгө үзэмжийг нэмэгдүүлэх, цэвэр цэмцгэр орчинд иргэдийг тав тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлж, агаарын бохирдол, тоосжилтыг бууруулах, цөлжилтийг саармагжуулж “Ногоон сум” болох зорилтыг хэрэгжүүлж “Нэг өрх-нэг мод” аян зарлаад байгаа юм.
1474天