БАЯНХОНГОР: Төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх сургалт, хэлэлцүүлгийг өрнүүллээ
Баянхонгор, 2024 оны арваннэгдүгээр сарын 13 /МОНЦАМЭ/. Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын Тандалт судалгааны багийн судлаач, ахлах референт Т.Оюунаар ахлуулсан ажлын хэсэг Баянхонгор аймагт ажиллалаа. Хяналт, үнэлгээний үндэсний хорооны ажлын алба болон Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит, салбарын хяналтын чиглэл болон төрийн албан хаагчдын дунд хууль эрх зүйн орчин, төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр 21 аймагт сургалт, хэлэлцүүлгийг хийж байгаа юм.
191天