Үе тэнгийн сургагч багш бэлдэв
Архангай /МОНЦАМЭ/. “Залуучуудаа! Мэдлэгээ хэрэглээ болгоё!” үе тэнгийн сургагч бэлдэх гурван өдрийн сургалтаар өсвөр үе, залуучуудад өөрөө болон бусдад Нөхөн үржихүйн эрүүл мэндийн эрх, БЗДХ-ын талаар мэдлэг, ур чадварыг эзэмшүүлэх, тэдний оролцоог нэмэгдүүлэхийг зорьжээ. Сургалтын үр дүнд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын сурагч, МСҮТ, МУБИС-ийн Архангай аймаг дахь салбар сургуулийн оюутан зэрэг 25 үе тэнгийн сургагч багштай болсон байна.
2405天