“Хөгжилтэй бөмбөлгүүд” өсвөрийн сэргийлэгчид улсын уралдаанд оролцох эрхтэй боллоо
Архангай /МОНЦАМЭ/. “Өсвөрийн сэргийлэгч-2019” тэмцээнийг 4 дүгээр сарын 30-ны өдөр зохион байгууллаа. Тус тэмцээний гол зорилго нь “Өсвөрийн сэргийлэгч” бүлгэмийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, сургуулийн болон гэр бүлийн орчинд үйлдэгдэж болзошгүй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, аюулгүй орчин бүрдүүлэх, сурагчдын эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, “Өсвөрийн сэргийлэгч” бүлгэмүүд харилцан туршлага судлах, тэдгээрийн үйл ажиллагааг эрчимжүүлэх юм.
2232天