Анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг хойшлуулж байна
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг энэ сарын 17-ныг хүртэл хойшлуулж, хэрэг нэхэмжлэл, өргөдөл, гомдол, хүсэлтийг харьяа шүүхийн албан ёсны цахим хаягаар эсхүл шуудангаар ирүүлэх зохицуулалт хийсэн талаар Шүүхийн ерөнхий зөвлөлөөс өнөөдөр мэдэгдлээ.
1663天