2021 ОНЫ ОНЦЛОХ НОМУУД |Цуврал 2|
Улаанбаатар /МОНЦАМЭ/. 2020 он гарснаар бид цаг үргэлж цар тахлын аюултай тулгарч ирсэн. Сүүлийн саруудад дотроо алдсанаар өнгөрсөн оны 11 сарын сүүлчээр “хөл хорио” тогтоож, дунд нь ганц нэг долоо хоног завсардаснаас бусдаар хөл хорионы байдалтай байв. 2021 оны эхэн сарууд ч мөн адилхан үргэлжлэв. Хүн ихээр цугладаг газруудын үйл ажиллагааг зогсоож, томоохон тэмдэглэлт баяр наадмуудыг цуцалсан билээ. Сүүлд номын дэлгүүрүүдийн хаалгыг барьсан ч хүмүүс “онлайн” захиалгаар ном авч унших болсон. Ер нь ном соёлтой холбоотой үйл ажиллагаа бүрэн зогссонгүй. Уран бүтээлчид бүтээлээ туурвиж, хэвлэн нийтлэгч компаниуд хатуу хөл хорио тогтоогоогүй үед ажиллаж, редакторууд хянаж, дуун хөрвүүлэгчид орчуулсаар байлаа.
1246天