Тундрын монгол эрдэмтэн
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Якутад түүнийг танихгүй хүн бараг үгүй. Төвөдөд уламжлалт анагаах ухааны боловсрол эзэмшиж, түүнийгээ орчин үеийн европ анагаах ухаантай хослуулан, энэ салбартаа амжилт олсон хүн. Якутын хөдөө аж ахуйн академид суралцаж төгсөөд, тэндээ эрдэм судлалын ажил хийж, ан амьтан, өвс ургамлын ид шидийг хүмүүсийн сайн сайханд хүргэхийн төлөөх үйлсэд өөрийгөө зориулж яваа түүнийг Буджавын Баасансүрэн гэдэг. Доктор Б.Баасансүрэн тундрын 60, 70 хэмийн хүйтнийг ажралгүй ажиллаж амьдрахдаа цаа бугын бие эрхтэн, түүхий эдийг өвс ургамалтай найруулж, эмийн бэлдмэл гарган авах аргыг онцгойлон судалсан эрдэмтэн.
625天