БУЛГАН: Аав хүү гурван гавьяатаас хоёр нь Ардын жүжигчин боллоо
Булган 2025 оны долоодугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Монгол Улсын анхны Ардын жүжигчин Ц.Цэгмидийн хүү Улсын хүүхэд залуучуудын театрын ахмад жүжигчин, Монгол Улсын Төрийн шагналт, МУГЖ Цэгмидийн Төмөрбаатар Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр наадмын босгон дээр Ардын жүжигчин цолоор шагнуулж, ааваасаа 83 жилийн дараа энэ эрхэм цолыг хүртэж байна.
2天