Назарбаевын ач хүүгээс хураасан 120 сая долларыг улсын төсөвт оруулжээ
АСТАНА, 2023 оны арванхоёрдугаар сарын 20 /Kazinform/. Казахстаны анхны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаевын ач хүү Кайрат Сатыбалдыулын хууль бусаар олж авсан нийт 55.4 тэрбум гаруй тенге буюу 120 сая долларын хөрөнгийг хурааж, улсын төсөвт оруулсан тухай тус улсын Авлигатай тэмцэх газрын хэвлэлийн алба мэдээллээ. Энэ бол зөвхөн 12 дугаар сард хураан авсан хөрөнгөний мөнгөн дүн юм.
529天