Цахим экспортыг нэмэгдүүлэх боломжийг танилцуулна
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ГХЯ, МҮХАҮТ хамтран “Цахим экспортыг нэмэгдүүлэх боломж” вебинарыг зохион байгуулна. Энэ цахим уулзалт нь уул уурхайн бус салбарын хүрээнд болох бөгөөд уул уурхайн бус, нэмүү өртөг шингэсэн бараа, бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлж дэмжих, гадаад зах зээлд сурталчлах, худалдан авагчтай холбож өгөх, экспортлогчдыг мэдээллээр хангах зорилгоор зохион байгуулах аж.
1570天