Архангай аймагт “Авлигаас урьдчилан сэргийлэх олон нийтийн дэд зөвлөл” байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-11-16 16:56:57
Архангай /МОНЦАМЭ/. Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Архангай аймаг дахь “Авлигаас урьдчилан сэргийлэх Олон нийтийн дэд зөвлөл”-ийг байгуулж, үйл ажиллагааг нь эхлүүллээ. Олон нийтийн дэд зөвлөлийн гишүүнээр сонгогдсон И.Ням-Осор, Э.Цэрэндолгор, С.Нармандал нартай аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Б.Өсөхбаяр, Авлигатай тэмцэх газрын аюулгүй байдал, хяналт шалгалт, нууцын албаны ахлах комиссор Т.Төгөлдөр нар хамтран ажиллах гурвалсан гэрээнд энэ сарын 15-ны өдөр гарын үсэг зурлаа.

Олон нийтийн дэд зөвлөлийн гишүүд нь Архангай аймаг дахь төрийн байгууллагуудын үйл ажиллагаа, албан тушаалтны ёс зүйд хяналт тавих, хүнд суртал чирэгдлийг арилгах, төсөв санхүүгийн болон нийтийн албан тушаалтнаас гарч буй шийдвэр, тэдгээрийн ил тод нээлттэй байдлыг хангах, албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлэгт олон нийтийн хяналтыг тавьж, хамтран ажиллах юм.

Авилгатай тэмцэх газраас ирсэн ажлын хэсэг энэ сарын 14, 15, 16-нд Өгийнуур, Цэнхэр, Эрдэнэбулган суманд ажилласан. Маргааш Өндөр-Улаан, Тариат сумдад ажиллах юм. 
Зорилго нь аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дэргэд ажиллах “Авлигаас урьдчилан сэргийлэх Олон нийтийн дэд зөвлөл”-ийн гишүүдтэй гэрээ байгуулж үйл ажиллагааг нь эхлүүлэх, орон нутгийн төрийн байгууллагуудын авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийг газар дээр нь шалган туслах, авлигын нөхцөл байдлыг тодорхойлох юм.

Б.Гэрэлт-Од
Холбоотой мэдээ