Европ дахь монголчууд гар бөмбөгийн аваргаа шалгаруулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
gantuya@montsame.mn
2017-11-08 15:50:27
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Европ дахь Монголчуудын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг гар бөмбөгийн аварга шалгаруулах 5 дахь удаагийн тэмцээнийг энэ сарын 4-5-ны өдрүүдэд Бельгийн Монголчуудын “Сүлд холбоо”, Элчин сайдын яам хамтран Бельгийн Вант Улсын Гент хотноо хоёр  өдрийн турш амжилттай зохион байгуулав.

Монгол Улсаас Бельгийн Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд О.Оч тэмцээнийг нээж баг тамирчид, хөгжөөн дэмжигчдэд баяр хүргэж үг хэлэв. Энэ удаагийн тэмцээн нь Монгол Улсад гар бөмбөгийн спорт үүсэж хөгжсөний 90 жил, Монголын “Волейболын Холбоо”-ны 60 жилийн түүхэн ойтой давхцаж байгаагаараа онцлог юм. Түүнчлэн Монголын “Волейболын холбоо”-ны Европ дахь салбар зөвлөлийг байгуулсан байна.

Тэмцээнд нийт 8 орны 15 баг тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс эрэгтэй багуудаас: 1-р байранд Бельги улсын  “Belgium” баг,
2-р байранд Чех улсын  “ЭСЯ-Прага” баг,
3-р байранд Австри-Чех улсын  “ILT” баг,

эмэгтэй багуудаас:
1-р байранд Австри улсын  “Монгол зүрх” баг,
2-р байранд Герман улсын  “DMV” баг,
3-р байранд Чех улсын “ILT” баг шалгарч цом, хүндэт өргөмжлөл, алт, мөнгө, хүрэл медалиудын эзэд болов. Дараагийн тэмцээнийг Австри Улсад зохион байгуулах шийдвэр гарч шилжин явах дарцгийг гардуулан өгсөн байна.
Холбоотой мэдээ