ДОРНОД: Гол нууруудын мөсний зузаан өмнөх оны мөн үеэс нимгэн байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2024-01-26 10:56:59

Чойбалсан, 2024 оны нэгдүгээр сарын 26 /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн гол нууруудын мөсний зузаан өмнөх жилийн мөн үеэс 6-20 см-ээр нимгэн байна.


Хэрлэн голын мөс Чойбалсан хот орчимд 88 см, Хөлөнбуйр суманд 75 см, Халх гол Халхгол сум, Ялалт баг орчмоор 69-72 см, Хөх нуур 104 см, Буйр нуур 86 см, Улзын гол уртын дагуу 60-112 см зузаан байгаа юм. Энэ хэмжээ нь өмнөх арав хоногоос 5-16 см-ээр нэмэгдсэн ч өмнөх оны мөн үеэс нимгэн байаа тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр зорчихгүй байхыг холбогдох байгууллагуудаас анхаарууллаа.


Уржигдраас хүйтний эрч бага зэрэг суларсан. Энэ сарын сүүлийн арав хоногт цас орохгүй, салхи их төлөв баруунаас 4-9 м/с, зарим нутгаар 10-12 м/с хүрч ширүүсэх аж.  

Холбоотой мэдээ