ДОРНОД: Малын хорогдол 11 мянгад хүрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2024-01-26 09:14:45

Чойбалсан, 2024 оны нэгдүгээр сарын 26 /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн хэмжээнд малын зүй бүс хорогдол 11263 толгойд хүрчээ. Тодруулбал, адуу 976, тэмээ 2, үхэр 2896, хонь 3522, ямаа 3867 толгой хорогдоод байна.


Цас их орж, өвөлжилт хүндэрсэнтэй холбоотойгоор малчид малаа олноор нядалж эхэлжээ.

Өнөөдрийн байдлаар Дорнод аймгийн нийт нутгийн 98 хувьд цасан бүрхүүл тогтсон, өдөр ирэх тусам өвөлжилт хүндэрч, мал бэлчээрлэх аргагүйд хүрч байгаа юм.


Гурванзагал сум, Булган сумын Хулсан шанд баг, Матад сумын Баянхангай, Жаргалант, Буян-Өндөр, Мэнэн, Эрдэнэбадрах баг, Дашбалбар сумын Сэвсүүл жараахай, Чух баг, Цагаан-Овоо сумын Зүрх баг, Сэргэлэн сумын Барчин, Баян баг, Баянтүмэн сумын Жаргалант, Өлзийт баг, Халхгол сумаар цасны дундаж зузаан 11-23 см, хунгартаа 17-60 см, цасны нягт 0.25-0.29 гр/см.куб буюу цагаан зуд нүүрлээд байна. 

Холбоотой мэдээ