МҮБХ-ноос энэ сард болон бөхийн барилдааны хуваарийг зарлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-12-01 16:33:59

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-ноос 12 дугаар сард зохион байгуулах үндэсний бөхийн барилдаануудыг зарлалаа.


Тодруулбал, 12 дугаар сарын 01-нд 19.00 цагаас “Алтан цом”-ын барилдаан Увс –Баянгол,

 

12 дугаар сарын 02-нд 19.00 цагаас “Алтан цом”-ын барилдаан Баян-Өлгий –Дундговь,

 

12 дугаар сарын 03-нд 16.00 цагаас “Алтан цом”-ын барилдаан Архангай –Ховд,

 

12 дугаар сарын 04-нд 16.00 цагаас “Алтан цом”-ын барилдаан Өмнөговь- Баянхонгор,

 

12 дугаар сарын 05-нд 19.00 цагаас “Алтан цом”-ын барилдаан Баянзүрх - Завхан,

 

12 дугаар сарын 06-нд 12.00 цагаас Ардчиллын төлөөх намууд нэгдсэний 22 жилийн ойн баярт зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан,

 

12 дугаар сарын 07-нд 19.00 цагаас “Алтан цом”-ын барилдаан Өвөрхангай – Улаанбаатар,

 

12 дугаар сарын 08-нд 19.00 цагаас “Алтан цом”-ын барилдаан Төв – Сүхбаатар,

 

12 дугаар сарын 09-нд 19.00 цагаас “Алтан цом”-ын барилдаан Багануур –Булган,

 

12 дугаар сарын 10-нд 12.00 цагаас Ардчиллын төлөөх намуудын баярт зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан,

 

12 дугаар сарын 11-нд 12.00 цагаас Эрчим хүчний салбар үүсч хөгжсөний 100 жилийн ойд зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан,

 

12 дугаар сарын 17-нд 12.00 цагаас Сумын цолтон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан,

 

12 дугаар сарын 29-нд 12.00 цагаас Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 111 жилийн ойд зориулсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх  Улс, аймгийн алдар цолтой шилдэг 128 бөхийн барилдаан тус тус болно.

Холбоотой мэдээ