Есдүгээр сарын 21-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2018-09-21 07:56:16

Төрийн ордонд “Төрийн удирдах ажилтны улсын анхдугаар зөвлөгөөн” болно.

09.00 цагт Монголын хүүхдийн ордонд Нийслэлийн МАН-ны хурал болно.

09.30 цагт Үндсэн хуулийн цэц Иргэний болон Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх хугацаатай холбогдох хуулийн заалт Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хянан хэлэлцэнэ.

09.30 цагт Монголын Үндэсний номын санд “Дэлхийн соёлын өв-Бурхан халдун уул түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг: Судалгаа, хадгалалт, хамгаалалт” олон улсын эрдэм шинжилгээний хурал болно. Утас:98119897

10.40 цагт Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн Амбулаторийн V давхарт “Эрүүл мэндийг дэмжих төв”-ийн нээлтийн арга хэмжээ болно. Утас:99080259, 96962887

11.00 цагт Хэвлэлийн хүрээлэнд АШУҮС болон ЖАЙКА-ийн Монгол дахь төлөөлөгчийн газраас “Монгол-Японы сургалтын эмнэлгийн менежмент, тусламж үйлчилгээг хөгжүүлэн төгөлдөржүүлэх төсөл”-ийн хүрээнд барьж буй сургалтын нэгдсэн эмнэлгийн барилгын ажлын явцын талаар мэдээлэл хийнэ.

11.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд ЭХЭМҮТ-өөс Монгол Улсын хэмжээнд “Хүүхдийн хараа хамгаалах өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх талаар мэдээлэл хийнэ.

11.00 цагт "Хараацайн жигүүр” компанийн байранд  Автотээврийн үндэсний төвөөс “Бид өвөлд бэлэн” өдөрлөг зохион байгуулна. Утас:99101432

11.00 цагт “Мишээл Экспо” төвд "Намрын ногоон өдрүүд" нэгдсэн арга хэмжээний хүрээнд “Жимс, жимсгэн”, “Хүнсний ногоо хөтөлбөр” эхэлнэ. Утас:80019000

14.00 цагт Нийслэлийн иргэний танхимд “Эерэг, аюулгүй, хариуцлагатай цахим орчин-Залуучуудын оролцоо” хэлэлцүүлэг болно. Утас: 89017101

14.00 цагт Их тэнгэр цогцолборт ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэн үүсэж хөгжсөний 50 жилийн ой тохиод зориулсан олон улсын эрдэм шинжилгээний хурал болно. Утас:98119897

15.00 цагт “Танан” төвд биологийн шинжлэх ухааны доктор, профессор Н.Энхболд "Хөдөө аж ахуйн тогтвортой хөгжилд ургамал хамгааллын гүйцэтгэх үүрэг" сэдвээр лекц уншина.

15.00 цагт Засгийн газрын XI байранд Төрийн соёрхолт, Ардын жүжигчин, УДЭТ-ийн Уран сайхны удирдагч Н.Сувд “Урлагаар дамжуулан хүний эрхийн боловсрол олгох нь” сэдвээр лекц уншина.

Холбоотой мэдээ