Төрийн албаны сахилга хариуцлагын талаар гарсан Засгийн газрын тогтоолуудын хэрэгжилттэй танилцав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2018-09-16 13:50:09
Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасангаар ахлуулсан ажлын хэсэг энэ сарын 12-ны өдөр Өгийнуур суманд ажиллалаа. Ажлын хэсгийн зорилго нь Монгол Улсын Засгийн газрын “Сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” 01 албан даалгавар, “Төрийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах зарим арга хэмжээний тухай 138-р тогтоол, “Төрийн албаны сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” 258-р тогтоолын хэрэгжилттэй танилцан, дээрх тогтоолуудыг орон нутагтаа хэрэгжүүлэх чиглэлээр тодорхой зөвлөмж өгөв.

Энэ үеэр аймгийн Засаг дарга “Ногоон Ази” төслийн үйл явцтай танилцсан бөгөөд сум орон нутгийн байгаль экологийг хамгаалах, нөхөн сэргээх чиглэлээр ирэх 10 сард 3 сая төгрөгийн 1000 гаруй суулгацыг шийдвэрлэв.

Мөн ЕБС-ийн орчин нөхцөлтэй танилцаж, багш, ажилчид, дотуур байрын сурагчидтай уулзалт хийх үеэрээ сургуулийн кабинетын тохижилт болон сурах бичгийн зардалд 1.500.000 төгрөгийг шийдэж өглөө.
Б.Гэрэлт-Од
Холбоотой мэдээ