Сергей Шойгу: Оросын цэрэг армийн үнэ цэнэтэй туршлагыг монгол нөхөдтэйгээ хуваалцахад бэлэн
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад албан ёсоор айлчилж буй ОХУ-ын Батлан хамгаалахын сайд, армийн генерал, ОХУ-ын баатар Сергей Кужугетович Шойгуг Монгол Улс, ОХУ хоорондын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх болон хоёр улсын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа, Монгол Улсын зэвсэгт хүчнийг бэхжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнажээ.
2025 өдөр