БАЯН-ӨЛГИЙ: Хуучин орон сууцыг буулгаж шинээр барих ажил эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2024-04-19 15:38:37

Өлгий, 2024 оны дөрөвдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн ИТХ-ын 2018 оны ээлжит VI хуралдаанаар Өлгий хотын ашиглалтын шаардлага хангахгүй болсон хуучин орон сууцуудыг оршин суугчдын саналыг үндэслэн буулгаж, шинээр барих шийдвэр гаргасан.


Дээрх шийдвэрийн хүрээнд аймгийн төвд байгаа нийтийн зориулалттай 8 орон сууцыг буулгаж шинээр барихаар төлөвлөсөн. Үүнээс өнгөрсөн онд "Цамбагарав констракшн" компани Өлгий сумын 11 дүгээр багт байрлалтай нийтийн зориулалтын 1-24 айлын орон сууцны хэсэг болох 103-12 дугаар айлын орон сууцыг буулгаж, оронд нь 9 давхартай 56 айлын орон сууц барьж ашиглалтад оруулсан. Тус компани энэ жил 2 дахь хуучин орон сууцыг буулгаж, шинээр дахин 56 айлын орон сууц барих ажлыг эхлүүлж байна.


"Барилгын компаниуд аймгийн Ерөнхий архитекторын мэргэжлийн зөвлөгөөг авч, ашиглалтын шаардлага хангахгүй байгаа хуучин орон сууцыг буулгаж барих төслөө аймгийн Засаг даргад ирүүлэх боломжтой. Аймгийн төвд газар нь үнэгүй, дэд бүтэц нь бэлэн байгаа давуу талыг компаниуд ашиглах хэрэгтэй" хэмээн аймгийн Ерөнхий архитектор Г.Мандат хэлж байна. 

関連ニュース