ДОРНОД: Жил бүрийн намар түймрээс сэргийлэх зурвас татаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2024-04-10 12:23:20

Чойбалсан, 2024 оны дөрөвдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. Жил бүрийн намар хил дамнасан түймрээс урьдчилан сэргийлэх шороон болон халз зурвасыг татаж, сэргээж байна. Энэ ажлыг орон нутгийн төсвийн хөрөнгө, байгаль хамгаалах, нөхөн сэргээх зардлаар хийдэг.


Ноднин жил Баян-Уул сумаас Халх гол сумын нутаг Буйр нуур хүртэл 360 км газрыг хагалж зурвас татжээ. Ирэх намар 30 сая төгрөгийн зардлаар 130 км зурвас татахаар төлөвлөж байна гэж БОАЖГ-аас мэдээлэв.


ОХУ-ын хил дагуу ой хээрийн түймрээс сэргийлэх зурвас татах ажлыг 2014 оноос хийж байгаа юм. Салхи багатай үед хил давж орж ирсэн түймэр тухайн зурваст ирж унтрах нь ч бий. Мөн хиймэл дагуулын зураг дээр ажиглалт хийж, ой хээрийн түймэр хилд ойрхон ирсэн үед хамгаалах зурвас дээр тосож унтраадаг. 

関連ニュース