Хүйсийн тэгш байдлыг хангахад дэмжлэг үзүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
sarantsetseg@montsame.gov.mn
2015-09-15 17:25:00

Орхон аймгийн ИТХ-ын эмэгтэй төлөөлөгчид УИХ-ын Тамгын газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Швейцарийн Хөгжлийн агентлаг хамтран хэрэгжүүлж буй төслийн хүрээн дэх “Нутгийн удирдлагад эмэгтэйчүүдийн манлайлал” сургалтад хамрагдлаа.

“Нутгийн өөрөө удирдах байгууллагыг чадавхжуулах” төсөл нь 2013-2016 он хүртэл хэрэгжинэ. Төслийн зорилго нь ИТХ-ын төлөөллийн болон хяналтын чадавхийг бэхжүүлэх, орон нутгийн түвшинд шийдвэр гаргах, үйл явцад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, нутгийн удирдлагад эрх зүйн орчинг сайжруулахад чиглэсэн юм. Мөн хүйсийн тэгш байдлыг хангахад дэмжлэг үзүүлэх юм. Сургалтыг “МОНФЕМНЕТ” үндэсний сүлжээ төрийн бус байгууллага зохион байгууллаа. Сургалт 14 дэх аймагтаа ийнхүү боллоо. 

Б.Оюун-Эрдэнэ 

関連ニュース
コメント