Сагсан бөмбөгийн 3х3-ын шигшээ багийнхныг “Go Mongolia” элчээр өргөмжиллөө

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-04-17 16:45:31

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн улсын шигшээ багийн тамирчдыг “Өөдөө тэмүүлэх Монгол” буюу “Go Mongolia” элчээр өргөмжилж, батламж гардууллаа.


Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Азийн наадам, Азийн аварга шалгаруулах тэмцээнд тогтмол амжилт үзүүлж байгаа үндэсний шигшээ багийн тамирчдад баяр хүргээд хүүхэд, залууст үлгэр дуурайл, итгэл найдвар, хүч өгч, дэлхий дахинд улс орноо сурталчлан таниулах үйлсэд онцгой хувь нэмэр оруулж буйд нь талархал илэрхийлсэн байна.


Сагсан бөмбөгийн 3x3 үндэсний шигшээ багийн тамирчдад Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит мөнгөн шагнал олгох шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргасан юм.


“Өөдөө тэмүүлэх Монгол” буюу “Go Mongolia” элч өргөмжлөлийг өмнө нь АНУ-ын Дейтоны их сургуулийн оюутны сагсан бөмбөгийн лигийн тамирчин Ш.Энхийн-Од, хүннү рок “The Hu” хамтлаг, Монгол Улсын гавьяат жүжигчин дуучин Г.Ариунбаатар нарт хүртээж байсан юм.





Related news