ДАРХАН-УУЛ: “Союз-39” хөлгийн хөшөөнд цэцэг өргөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2024-04-12 15:54:52

Дархан, 2024 оны дөрөвдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. Монгол Улсад төмөр замын салбар үүсэж хөгжсөний 85 жилийн ой, олон улсын сансрын нисгэгчдийн өдрийг тохиолдуулан Союз-39” хөлгийн хөшөөнд цэцэг өргөлөө.


“Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг, Дархан зангилаа хамтран зохион байгуулсан уг үйл ажиллагаанд БНМАУ, ЗХУ-ын баатар, сансрын нисгэгч, хошууч генерал Ж.Гүррагчаа оролцов.




Олон улсын сансрын нисгэгчдийн өдрөөр, сансрын нисгэгч баатруудаа алдаршуулан, иргэд, хүүхэд залуучуудад сурталчлан таниулах, түүхээ сэргээн сануулах зорилгоор өнөөдрийн үйл ажиллагааг зохион байгуулжээ.




Энэхүү хөшөөг 1981 онд төмөр замчид өөрсдийн хүч хөрөнгөөр “СОЮЗ-39” сансрын хөлгийг дуурайлган тухайн үеийн Зөвлөлтийн барилгын нэгдүгээр трестийн барилгачидтай хамтран бүтээжээ.




Цэцэг өргөх хүндэтгэлийн ёслолд Дархан-Уул аймгийн ЗДТГ-ын дарга О.Хүрэлчулуун, ОХУ-аас Дархан-Уул аймагт суугаа ерөнхий консул Зайнутдинов Руслан Амирович, Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн ерөнхий инженер Сергей Петрович Старцев, Дархан зангилааны дарга Б.Ганзориг болон төмөр замын ажилтнууд, иргэдийн төлөөлөл оролцлоо.




Ташрамд Монгол, Оросын найрамдалт хамтын ажиллагааны 58 жилийн ойн хүрээнд буюу 2018 онд “Сансрын нисгэгчдийн хөшөө”-г Дархан зангилааны хамт олон, “Хас жинст” ХХК-тай хамтран сэргээн засварласан байна.











Related news