ХЭНТИЙ: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд төрийн үйлчилгээг ойртууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2024-02-15 07:42:37
Чингис, 2024 оны хоёрдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Хэнтий аймгийн ЗДТГ хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх боломжийг нэмэгдүүлэх зорилгоор үүдний танхимдаа ухаалаг дэлгэц байрлуулжээ.

Өөрөөр хэлбэл албан хаагчдын танилцуулгыг аудиогоор сонсох боломжтой болгосон байна. Тодруулбал, мэдрэгчтэй буюу ухаалаг дэлгэцээр гарч буй албан хаагчийн зурган дээр дарж танилцуулгыг бүтнээр нь харах бөгөөд зургийн доор байрлах бичлэг тоглуулах хэсгийг дарснаар тус танилцуулгыг аудио хэлбэрээр сонсох боломжтой юм.

Харааны бэрхшээлтэй болон ухаалаг дэлгэцтэй харилцах боломжгүй иргэдэд угтах үйлчилгээний ажилтан үйлчилгээ үзүүлэх юм. Ингэснээр хөгжлийн бэрхшээлтэй, ахмад настан зэрэг иргэд төрийн үйлчилгээг саадгүй, түргэн шуурхай авах боломжийг бүрдүүлээд байна.
Related news