Долоон багт амралтын талбай барина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-02-03 09:28:56
oyuka_hu@yahoo.com

Энэ онд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Орон нутаг хөгжүүлэнх санд 1.8 тэрбум төгрөг төсөвлөгдсөн. Үүгээр 46 нэр төрлийн ажлыг хийхээр шийдвэрлэлээ.  

Эдгээр ажлын зураг төсөв бүрэн гарсан бөгөөд удахгүй худалдан авах ажиллагааг зохион байгуулах ажээ.

Энэ онд иргэдээс ирсэн санал, хүсэлтийн дагуу амралт, чөлөөт цаг өнгөрүүлэх талбай, орон сууцны байрны дээвэр засвар болон боловсролын салбарт багагүй хөрөнгө оруулалтыг хийнэ. Ялангуяа гэр хорооллын  долоон багт амралт, чөлөөт цаг өнгөрүүлэх талбайг шинээр тохижуулах юм. Мөн хоёр багийн хуучин тоглоомыг шинэчлэхээр болов.

Б.Оюун-Эрдэнэ

 

Related news