Абэ: ОХУ-тай харилцаагаа сайжруулах нь Японд чухал

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-01-15 15:42:20

ТОКИО. /TASS/. ОХУ-тай харилцаагаа сайжруулах нь Японы Засгийн газарт маш чухал юм гэж тус улсын Ерөнхий сайд Шинзо Абэ парламентдаа мэдэгджээ.

ОХУ-тай харилцаагаа сайжруулах нь хоёр улсын харилцаанд төдийгүй олон улсын тулгамдсан асуудлууд, тухайлбал, Умард Солонгосын асуудлыг зохицуулахад чухал үүрэгтэй юм гэж тэрбээр мэдэгдэв.

Мөн ОХУ-д хийх түүний айлчлал болон Оросын Ерөнхийлөгчийн Японд хийх айлчлалд зориулж илүү сайн хувилбар боловсруулж байгаагаа тэрбээр дурджээ.

Д.Нямтулга

 

Related news