Хятадын томоохон түшмэл асан авлигын хэрэгт буруутгагдав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2015-12-30 12:59:54

БЭЭЖИН. /TASS/. Хятадын Улсын эрчим хүчний удирдах газрын Нүүрсний газрын орлогч дарга Вэй Пэнъюань 212 сая орчим юанийн /32.6 сая доллар/ авлига авсан хэргээр шүүгдсэн тухай “China Daily” сонинд мэдээлжээ.

Шүүх хурал Хятадын хойд нутгийн Хэбэй мужийн Баодин хотын дунд шатны шүүхэд болж байгаа аж. Прокуроруудын нотолж буйгаар, тэрбээр 2000-2014 онд авлига авсан, албан тушаалаа урвуулан ашигласан байна. Вэй Пэнъюанийг өнгөрсөн оны тавдугаар сараас мөрдөн шалгаж эхэлжээ. Түүний хэрэг нийгэмд томоохон дуулиан дэгдээсэн байна. Учир нь гэрт нь нэгжлэг хийх үеэр асар хэмжээний буюу 200 сая юань /30.8 сая доллар/ бэлнээр олджээ. Мөрдөн байцаагчдын хурааж авсан энэ мөнгө нь Бүгд Найрамдах Хятад Ард Улс үүсэн байгуулагдсанаас хойш хураагдсан хамгийн их хэмжээний мөнгө болсон байна.

Д.Жаргал

 

Related news