Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн боловсролыг хэлэлцэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2015-12-18 16:58:29

"Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн боловсрол-2015" форум энэ сарын 21-нд Бишрэлт зочид буудалд болно.

Нээлттэй нийгэм форум, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг боловсролд тэгш хамруулах боловсролын сүлжээ байгууллагуудын хамтран зохион байгуулах уг форум хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг нийгэмд тэгш хамруулах, чанартай боловсрол олгох чиглэлээр мэдлэг, мэдээлэл, туршлага солилцох зорилготой. 

"Тэгш хамруулах боловсрол", " Тусгай хэрэгцээт боловсрол" гэсэн хоёр үндсэн хэсгээс бүрдэх форумын үеэр тусгай сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцаж буй өнөөгийн нөхцөлд байдалд дүн шинжилгээ хийх юм.

Форумд төрийн болон төрийн бус байгууллага, их дээд сургуулийн судлаач, багш, эцэг эхийн төлөөлөл болох 120 гаруй хүн оролцоно.

Ж.Болор

Related news