“Гаалийн итгэмжлэл” хөтөлбөр хил, гаалиар шууд нэвтрэх боломжийг олгоно
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улс олон улсад хэрэгжиж буй “Гаалийн байгууллагын итгэмжлэгдсэн ААН” хөтөлбөрт хамрагдсан нөхцөлд Монголын гадаад худалдаа эрхлэгч компани, ААН-үүд хөрш орноос аваад хүлээн зөвшөөрөгдсөн улс орны хил, гаалиар дахин шалгуулах, хүлээж чирэгдэл удах зэрэг төвөггүйгээр шууд нэвтрэх боломжтой болно.
Энэ талаар өнөөдөр эхэлсэн “Гадаад худалдааг хөнгөвчлөхөд гааль, мэргэжлийн хяналтын байгууллагын гүйцэтгэх үүрэг, оролцоо” сэдэвт олон улсын хурлаар хэлэлцэж байна. Тодруулбал, “Гаалийн итгэмжлэгдсэн аж ахуйн нэгж” хөтөлбөр нь олон улсынх бөгөөд энэ хөтөлбөрт хамрагдсан улс орнууд хил, гаалийн талын зүгээс гадаад худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийг тал талаасаа хийж тухайн орны бараа, бүтээгдэхүүнийг саадгүй нэвтрүүлэх үүрэг хүлээдэг байна. Нэг ёсондоо хил, гааль бизнес, худалдаа эрхлэгчдэд илүү нээлттэй, хөнгөн шуурхай үйлчлэхэд чиглэдэг байна. Энэ талаар Гаалийн ерөнхий газрын дэд дарга Ё.Бат-Эрдэнэ хэлэхдээ, “Монголын гаалийн байгууллага өөрийн харилцагч гадаад, дотоодын түнш байгууллагууд, ААН-үүдтэй хамтран гаалийн хяналтын эрдслийн удирдлагыг хэрэгжүүлэхээс гадна одоо олон улсад хүлээн зөвшөөрсөн “Гаалийн итгэмжлэгдсэн ААН” хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж эхэлж байна. Энэ үүднээс өнөөдөр олон улсын бага хурлыг өөрийн орондоо зохион байгуулж байгаа нь манай гаалийн албан хаагчдын мэдлэг, туршлагыг нэмэгдүүлэх зорилготой юм” гэдгийг онцлож байв.

“Худалдааг хөнгөвчлөх чиглэлд гаалийн байгууллагын гүйцэтгэх үүрэг” сэдэвт олон улсын хуралд Монгол, Филиппин, Их Британи зэрэг улсын гадаад, дотоодын экспертүүд болон БНСУ, БНХАУ-ын гаалийн байгууллагын удирдлага, төлөөлөл оролцож өөрийн орон дахь “Итгэмжлэгдсэн аж ахуйн нэгж” хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар танилцуулж байна. Учир нь гаалийн байгууллагын “Итгэмжлэгдсэн аж ахуйн нэгж” хөтөлбөрт дэлхийн улс орнууд нэгдэн орж, тус хөтөлбөрийг хүлээн зөвшөөрөх хэлэлцээрийг хийхээр бэлтгэж байгаа бөгөөд энэ цаг үед уг хөтөлбөр манай улсад хэрэгжиж эхэлсний дараа олон улсын хурал болж буйгаар онцлогтойг зохион байгуулагч талаас хэлж байв. ГЕГ-ын Гаалийн эрсдлийн удирдлагын хэлтсийн мэргэжилтэн, гаалийн Улсын байцаагч С.Мөнхзулаас дээрх хөтөлбөр манай улсад хэрэгжиж эхэлж буй талаар тодруулбал, “Гаалийн ерөнхий газар БНСУ болон БНХАУ-ын гаалийн байгууллагуудтай “Итгэмжлэгдсэн аж ахуйн нэгж” хөтөлбөрийг харилцан хүлээн зөвшөөрөх талаар хэлэлцээр хийж байна. Одоогийн байдлаар манай улс БНХАУ, БНСУ-ын гаалийн байгууллагуудын хоорондох Харилцан хүлээн зөвшөөрөх хэлэлцээр нь хэлэлцээний түвшинд явж байгаа юм.
Юуны өмнө эхний ээлжинд хоёр талын гаалийн байгууллага хамтарч аль аль орныхоо итгэмжлэл авах хүсэлт гаргасан компани, ААН-үү дээр очиж тухайн ААН-ийн байр, агуулахад үнэлгээ хийж байна. Харилцан хүлээн зөвшөөрөх хэлэлцээрийнхээ төслүүд дээр ажиллаж, мэдээлэл харилцан солилцох процедурын үйл ажиллагааг хийж байна” гэв. МХЕГ-ын дэд дарга Д.Энхсайхан энэ талаар хэлэхдээ, “Манай улс олон улсын түнш байгууллагуудтай хамтран ажилласны үр дүнд худалдааны саадыг арилгаж бизнес-худалдааны эрсдэлгүй байдлыг хангах чиглэлээр сүүлийн жилүүдэд ахиц дэвшил гарч байна. Импорт, экспортын гэрчилгээг гаргах хугацааг 3-5 хоногоор богиносгож, хил дээр хяналтын хуудас ашигладаг болсон. Хилийн хяналтын давхардлыг багасгах замаар хяналтыг 26 хуиар бууруулаад байна. Цаашид бид хилийн хяналтын цэг, агуулах, мэдээллийн системийг сайжруулах замаар худалдааг хөнгөвчлөхөд томоохон үүрэг хүлээн ажиллах болно” гэв. Зүй нь “Гаалийн итгэмжлэгдсэн аж ахуйн нэгж” хөтөлбөрт манай улс хамрагдснаар хил, гааль, хяналтын цэг, агуулахуудыг харилцагч гадаад, дотоодын байгууллага, ААН-үүдийн мэдээллээр хангах үүрэг хүлээх юм .

Б.Болд