БНХАУ Пентагоны мэдээллийг эрс эсэргүүцлээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
БЭЭЖИН. /globaltimes/. АНУ болон түүний холбоотнуудын байршилд агаараас цохилт өгөх цэргийн сургуулилт хийх зэргээр БНХАУ агаарын цэргийн үйл ажиллагаагаа өргөжүүлж байна гэж Пентагон мэдэгдсэнийг БНХАУ-ын Батлан хамгаалах яам эрс эсэргүүцжээ.
АНУ-ын Батлан хамгаалах яамны энэхүү мэдэгдэл нь хэтрүүлэгтэй, БНХАУ-ын стратегийн зорилгыг санаатайгаар мушгисан үйлдэл боллоо гэж яам мэдэгдлээ.
БНХАУ-ын цэргийн хүчин нь энхийг сахиулах ажиллагаанд оролцох, хөлөг онгоцнуудыг хамгаалах, гамшгийн эсрэг тэмцэлд оролцох замаар олон улсын энх тайван байдлыг хадгалахад хувь нэмрээ оруулж байгаа гэдгийг яам мэдэгдэлдээ онцлон тэмдэглээд, улс орныхоо бүрэн бүтэн байдал болон дэлхийн энх тайван байдлыг баталгаажуулахын тулд цэргийн хүчээ бэхжүүлж байна гэж дурджээ.
БНХАУ-ын Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч мэдэгдлийн төгсгөлд АНУ-д хандан, “хариуцлагагүй гэж хэлж болохоор иймэрхүү мэдээлэл түгээхээ зогсоож, хоёр орны цэргийн салбарын харилцааг хөгжүүлэх бодит арга хэмжээ авах хэрэгтэй” гэж хэлэв.
Харин Пентагоноос гаргасан тайланд, “өнгөрсөн гурван жилийн хугацаанд БНХАУ-ын Ардын чөлөөлөх армийн бөмбөгдөгч онгоцнуудын үйл ажиллагааны талбар маш хурдацтай тэлж, АНУ болон түүний холбоотнуудын байрлалд агаараас цохилт өгөх сургуулилт хийж, далай тэнгисийн чухал бүс нутгуудад ихээхэн хэмжээний туршлага хуримтлуулаад байна” гэж бичжээ.

Д.Нямтулга