Хориг арга хэмжээнээс татгалзахыг Өмнөд Солонгост уриалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-08-16 17:55:35
ТОКИО. /ТАСС/. Өмнөд Солонгос Умард Солонгосын эсрэг хориг арга хэмжээний шахалт үзүүлэх бодлогоо явуулсаар байх аваас хоёр улсын харилцаа хөгжих боломжгүй гэж Умард Солонгос үзэж байна.  Энэ тухай “Rodong Sinmun” сонинд дурджээ.
 
“Өмнөд Солонгос улс хоёр Солонгосын хамтын ажиллагааг хадгалахыг хүсч байгаа гадны хүчний хориг арга хэмжээний шахалтыг сохроор дагах аваас бид ашиг сонирхлоо нийцүүлэн, харилцаагаа ахиулах боломжгүй бөгөөд Панмүнжомын тунхаглалыг бүрэн хэрэгжүүлж чадахгүй. Хоёр улсын харилцааг сайжруулахын тулд хоёр Солонгос үндэсний бие даасан зарчмуудыг бүрэн дагаж мөрдөх шаардлагатайгаас гадна бусад улсыг хоёр улсын хэрэгт хөндлөнгөөс оролцохыг нь зөвшөөрөхгүй байх хэрэгтэй. Одоогоор хоёр улсын хамтын ажиллагаа, эвлэрэн нэгдэх үйл явцад саад учруулахын тулд АНУ Умард Солонгосын эрх баригчид, компани, хувийн байгууллагуудад шахалт үзүүлж байна” гэж тус мэдэгдэлд дурджээ.
Э.Аянзаяа
Связанные новости