"Дархан Нэхий" ХК-ийн хувьцаа 4.16 хувиар унав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2018-08-07 17:06:29
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар I, II, III ангиллын 18 хувьцаат компанийн 168,563 ширхэг хувьцаа арилжсанаас 2 хувьцаат компанийн хувьцааны ханш өсчээ. 

Тодруулбал өнөөдрийн арилжаагаар 12 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 4 хувьцаат компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс  "Ариг Гал" EER+12.90 хувиар  "Жинст Увс" JIV+6.73 хувиар буюу  хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Женко Тур Бюро" JTB-11.25 хувиар  "Дархан Нэхий" NEH-4.16 хувиар буюу хамгийн их уналттай байлаа.

Ингэснээр "TOP 20" индекс 19104.07 нэгж болж 1.14 хувиар буурсан бол зах зээлийн үнэлгээ 2,328,917,004,363.63 төгрөг боллоо.Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг http://mse.mn/mn/trade_today/2 энд дарж үзнэ үү.      
Связанные новости