Өнөөдрийн арилжаагаар 14 компанийн хувьцааны ханш буурчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2018-08-06 19:34:02
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар  I, II, III ангиллын 21 хувьцаат компанийн 298 147 ширхэг хувьцаа арилжсанаас 6  компанийн хувьцааны ханш өсчээ.

Тодруулбал 14 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол нэг хувьцаат компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс  "Ремекон" RMC+14.29 хувиар, "Мерекс" MRX+9.00 хувиар буюу хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Ариг Гал" EER-13.89 хувиар, "Ноёт Хайрхан" NIE-11.11 хувиар буюу хамгийн их уналттай байлаа.

ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн багцын арилжаагаар 187 ширхэг үнэт цаасыг 18.7 сая төгрөгөөр арилжаалсан байна.

Энэ өдөр "TOP 20" индекс 19324.23 нэгж болж 1.07 хувиар буурсан бол зах зээлийн үнэлгээ 2,3 их наяд 68 тэрбум 417 сая 114 300.68 төгрөг боллоо.
Связанные новости