Завханы ИТХ иргэдийнхээ саналыг утсаар хүлээн авч байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАНЗавхан аймгийн ИТХ-аас иргэдийнхээ саналыг нээлттэй авахын тулд утсаар буюу мэссэжээр санал авч эхэлжээ.
Учир нь аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний танхим нь 2016 онд хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд нийт иргэдийнхээ саналыг авч байгаа юм. Тиймээс аймгийнхаа хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон zavkhan999@yahoo.com мэйл хаягаар болон утсаар” Иргэн таны санал бидэнд үнэтэй” хэмээн уриалж саналыг нээлттэй авч байгаагаа зарлалаа. Иргэд ямар ч төрлийн санал шүүмжлэлийг нээлттэй хүргэж болох бөгөөд ирэх 2016 онд Иргэний танхимаар хэлэлцүүлэх ямар асуудал байгаад ч санал өгч болох юм.
Нээлттэй санал авах хугацаа хязгааргүй хэмээн ИТХын хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
Б.Мягмарсүрэн
Связанные новости
Экспорт угля увеличится благодаря улучшению перевозок через пограничный переход Гашуунсухайт
15 часа
Дирекция особо охраняемой природной территории пустыни Гоби удостоена государственной награды
1 день
Ulaanbaatar