Хятад улс дуунаас хэт хурдан нисдэг аппаратыг анх удаа туршжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
БЭЭЖИН. /ТАСС/. Хятадын агаар-сансрын шинжлэх ухаан, технологийн компани 7,1 мянган км цагаас дээш хурдлах чадвартай “Xingkong-2” дуунаас хэт хурдан нисдэг аппаратыг анх удаа амжилттай туршжээ.
“Туршилтыг амжилттай явуулснаа олон нийтэд зарлаж байгаа нь Хятад улс зэвсэглэлийн салбарт технологийн үсрэлт хийснийг харуулж байна” гэж цэргийн шинжээч Сун Жунпины хэлснийг "Жэньминь жибао" сонин иш татан мэдээлжээ.
Хятадын агаар-сансрын академийн мэргэжилтнүүдийн бүтээсэн шинэ аппаратын туршилтыг тус улсын баруун хойд хэсэгт байрладаг талбайд явуулжээ. Цаашид энэхүү аппаратыг цөмийн цэнэгт хошуу зөөгчөөр ашиглахаас гадна пуужингийн довтолгооноос хамгаалах системд ашиглах аж.

Э.Аянзаяа