Ерөнхийлөгчийг хөнөөхийг завдсан хэргийг террорист халдлага гэж үзжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
МОСКВА. /ТАСС/. Венесуэлийн Дээд шүүхийн тэргүүн Майкель Морено тус улсын Ерөнхийлөгч Николас Мадурог хөнөөхийг завдсан хэргийг террорист халдлага гэж тодорхойлжээ. Улс оронд тогтворгүй, эмх замбараагүй байдал үүсгэх нь террористуудын зорилго юм гэж М.Морено хэлсэн байна.
“Манай шүүх засаглал бүхий л хүчин чадлаа ашиглан ардчилалын бүрэн бүтэн байдал, иргэний нийгмийг сүйтгэхэд чиглэсэн ажиллагаатай тэмцэх болно” гэж тэрбээр ярьжээ.
Өнгөрсөн бямба гарагт болсон Боливарын үндэсний гвард байгуулагдсаны 81 жилийн ойд зориулсан ёслолын ажиллагаанд Венесуэлийн төрийн тэргүүн үг хэлж байх үеэр дэлбэрэлт болсон юм. Эрх баригчын үзэж байгаагаар Н.Мадурог дронтой төстэй тэсрэх бодис агуулсан нисдэг төхөөрөөмжөөр хөнөөхийг завдсан аж. Дэлбэрэлтийн улмаас 7 хүн бэртэж гэмтсэн юм.

Э.Аянзаяа