Түүхий нефтийн дамжин өнгөрөх тээвэрлэлтийг сэргээлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УБТЗ-ын хамт олон Монгол Улсад төмөр замын салбар үүсч хөгжсөний 80 жилийн ой дээр дамжин өнгөрөх түүхий нефтийн тээвэрлэлтийг хийгээд байна.
УБТЗ-ын Олон улсын тээвэр зуучлалын төв нь дамжин өнгөрөх тээвэрлэлтээр ОХУ-ын “Роснефть”, “Трансойл” компаниудтай хамтран ажиллаж ирсэн бөгөөд энэ ажлын үр дүнд 2005 оноос хойш тасарсан түүхий нефтийн тээврийг ОХУ-ын Дорнод Сибирийн төмөр замын Зуй өртөөнөөс Монголын нутгаар дамжин тээвэрлэхээр болж 48 вагон бүхий анхны галт тэргийг УБТЗ-ын Сүхбаатар өртөөгөөр амжилттай хүлээн авч БНХАУ-ын төмөр замд хүлээлгэн өгөөд байна.
Түүхий нефтийн тээврийг амжилттай зохион байгуулснаар дамжин өнгөрөх тээврийн хэмжээ болон замын валютын орлого нэмэгдэх ач холбогдолтой юм. УБТЗ-ын Олон улсын тээвэр зуучлалын төв нь дамжин өнгөрөх түүхий нефтийн тээврийг амжилттай зохион байгуулж ирсэн арвин туршлагатай хамт олон юм.

Б.Болд
Связанные новости
Дирекция особо охраняемой природной территории пустыни Гоби удостоена государственной награды
1 день
Национальный музей "Чингис хаан" и библиотеки Ватикана подписали Меморандум о взаимопонимании
1 день
Ulaanbaatar