Н.Алтантогос: Төмөр замын ажил минут секунд бүрийг тооцдог онцлог салбар
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үүсэн байгуулагдсны 80 жилийн ойгоо тэмдэглэж буй Монголын төмөр замын салбараас өнгөрсөн хугацаанд Хөдөлмөрийн баатар 14, Гавьяат тээвэрчин 29 төрөн гарсан юм.
Тэдний нэг Монгол Улсын Хөдөлмөрийн отгон баатар Н.Алтантогостой Монголын төмөр замын 80 ойн баярын өдөр уулзахад, “Би 1975 онд 16 настайдаа төмөр замд анх Зүтгүүрийн депод ачигчаар ажилд орж байсан. Тэрнээс хойш туслах машинстын курс төгсөөд илчит тэрэгний машинстаар 39 жил ажиллаад гавьяаны амралтандаа гарсан. Өдгөө төмөр зам маань 16 мянган ажиллагсадтай өнөр өтгөн айл болж, Монгол орны эдийн засагт их хувь нэмэр оруулж буй тээврийн том салбар болон хөгжиж ирсэн энэ хамт олныхоо дунд ажиллаж байсандаа баярлаж бахархаж явдаг. Төмөр замчид бид минут секунд бүрийг тооцон ажилладаг онцлог салбар юм. Өнгөрсөн 80 жилийн хугацаанд хуучин социализмын үеэс эхтэй, сахилга хариуцлага өндөр шаардлагатай явж ирсэн, өнөөдөр тэр зарчмаа алдаагүй, тэр л хэвээрээ, залуус маань бидний ажлыг өвлөж яваад бахархдаг” гэв.

Б.Болд