Солонгосын хойг дахь энх тайван байдлыг хангахад бэлэн байна гэж мэдэгджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
БЭЭЖИН. /РИА Новости/. Манай улс Солонгосын хойгт энх тайван, тогтвортой байдлыг хангахад бэлэн байна гэж Умард Солонгосын гадаад хэргийн сайд Ри Ён Хо мэдэгдэхийн сацуу Хятад улстай нягт харилцаа холбоотой ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн байна. Энэ тухай тэрбээр өнгөрсөн баасан гарагт болсон АСЕАН буюу Зүүн Өмнөд Азийн улсуудын холбооны арга хэмжээний үеэр Хятадын гадаад хэргийн сайд Ван Итэй уулзах үеэрээ хэлжээ.
"Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах үйл явцыг урагш ахиулах, тус хойгт тогтвортой байдлыг хангахад Хятад улс чухал үүрэг гүйцэтгэсэн. Манай улс цаашид ч Хятадын талтай стратегийн харилцаа холбоотой ажилласан хэвээр байхад бэлэн байна” гэж Ван И онцлон тэмдэглэжээ.
Харин Хятадын гадаад хэргийн сайд хэлэхдээ Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах үйл явцыг ахиц дэвшилд хүргэх, Солонгосын хойгт энх тайван, тогтвортой байдлыг урт хугацаанд тогтоохын тулд бид бүх талтай тэр дундаа АНУ, Умард Солонгос улстай нягт харилцаа холбоотой, хамтран ажилласаар байна гэжээ.

Э.Аянзаяа