Цэргийн харилцаагаа бэхжүүлэх төлөвлөгөөг эрс эсэргүүцэж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
БЭЭЖИН. /ТАСС/. Тайваньтай цэргийн хэлхээ холбоогоо бэхжүүлэхэд чиглэсэн АНУ-ын засаг захиргааны төлөвлөгөөг Хятадын эрх баригчид эрс эсэргүүцэж байна гэж БНХАУ-ын Төрийн зөвлөлийн дэргэдэх Тайванийн асуудал эрхэлсэн газраас баасан гарагт мэдээлсэн байна.
“АНУ энэ бүс нутагтай албан ёсны ямар нэгэн харилцаа, түүний дотор цэргийн хэлхээ холбоо тогтоохыг бид шийдвэртэй эсэргүүцдэг. Тайванийн асуудал нь Хятадын бүрэн эрх болон нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалтай холбоотой бөгөөд Хятад-Америкийн харилцаанд ч нэлээд чухал байр эзэлдэг эмзэг асуудал юм” гэж дээрх газрын албан ёсны цахим хуудаст нийтэлсэн мэдэгдэлд тэмдэглэжээ.
“АНУ-ын засгийн газартай Бээжинг алгасан шууд харилцах гэсэн Тайванийн засаг захиргааны аливаа оролдлого нь эх газрын Хятад болон Тайванийн харилцааг улам хүндрүүлж болозошгүй юм” гэж уг мэдэгдэлд онцолсон байна.
Саяхан АНУ-ын Сенатын дэмжсэн батлан хамгаалахын 2019 оны төсвийн төсөлд үндэсний аюулгүй байдлыг хангах чиглэлээр Тайваньтай нягт хамтран ажиллах асуудал тусгагдсан ажээ. Үүнд цэргийн хамтарсан сургуулилтын цар хүрээг өргөжүүлэх, зэвсэг, техникийн худалдааг нэмэгдүүлэх, цэргийнхний хэлхээ холбоог идэвхжүүлэх асуудал багтсан ажээ.

Лу.Батбаяр