АНУ: Иран Персийн буланд цэргийн сургуулилт хийж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ВАШИНГТОН. /CNN/. Иран Персийн буланд томоохон хэмжээний цэргийн сургуулилт хийж эхэллээ гэж АНУ-ын Батлан хамгаалах яамны албаны хүн мэдэгджээ.
Ираны Хувьсгалт гвард одоогийн байдлаар хэдэн арван жижиг усан онгоцыг илгээгээд байгаа бөгөөд цэргийн сургуулилт Персийн булан, Ормузын хоолой, Оманы буланд өрнөж байна гэж мэдэгдэлд дурдсан байна.
Дэлхийн эрчим хүчний хангамжийн чухал суваг болсон Ормузын хоолойг хааж, арилжааны тээвэрт хөндлөнгөөс оролцох хүч чадалтай гэдгээ харуулах зорилгоор Иран энэхүү сургуулилтыг зохион байгуулж байна гэж АНУ дүгнэжээ.
Мөн Иран нь тэнгисийн цэргийн сургуулилтаа голдуу намар хийдэг боловч энэ удаад арай эрт хийж байгаа нь АНУ-ын зүгээс үзүүлсэн дарамт шахалттай холбоотой гэж шинжээчид үзсэн байна.

Д.Нямтулга