Трамптай хийх уулзалтын талаар Путин юу хэлэв?
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
МОСКВА, 2025 оны наймдугаар сарын 8 /TASS/. ОХУ, АНУ-ын төрийн тэргүүн нарын уулзалтыг Москва, Вашингтоны аль аль нь ихээхэн нааштай хүлээн авч байгаа гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин сэтгүүлчдэд мэдээлжээ.
В.Путин
мөн Владимир Зеленскийтэй уулзахыг эсэргүүцээгүй гэдгээ цохон тэмдэглээд, гэхдээ ийм уулзалтыг хийхийн тулд тодорхой нөхцөл болзлуудыг
хангасан байх ёстой хэмээн хэлсэн
байна.
Д.Трамптай
удахгүй хийх төлөвтэй байгаа уулзалтын талаар тэрбээр хэлэхдээ “АНЭУ бол Д.Трамптай
уулзахад тохиромжтой газар юм. Ийм
арга хэмжээг зохион байгуулах тал
дээр бидэнд туслахад бэлэн олон найз нөхөр бий. АНЭУ-ын
Ерөнхийлөгч бол тэдний нэг.
Бид удахгүй шийдвэрээ гаргана
гэж бодож байна, гэхдээ АНЭУ бол нэлээд
тохиромжтой газар байх болно” гэв.
Мөн хоёр талын аль аль нь уулзалт хийх
сонирхолтой байгаагаа илэрхийлснийг
дурдаад, “хэн нь
түрүүлж хэлсэн нь хамаагүй”
гэж хэлсэн байна. Түүнчлэн В.Зеленскийтэй
уулзах боломжийн тухайд, түүнтэй
уулзах боломжтой, гэвч харамсалтай
нь ийм нөхцөл байдлыг бий
болгоход хийж гүйцэлдүүлэх ёстой
нэлээд зүйл хүлээж байна хэмээн хэлжээ.
ОХУ-ын
Ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаков сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэрээ хэлэхдээ, Путин, Трамп нар ойрын өдрүүдэд
уулзана. Хоёр удирдагчийн
уулзалтыг урьдчилсан байдлаар ирэх долоо хоногт товлосон бөгөөд дээд хэмжээний уулзалтын
бэлтгэл ажил хийгдэж байна. Мөн уулзалтыг хийх газрыг тохиролцсон бөгөөд Кремль
үүнийг “хэсэг хугацааны дараа” зарлана гэлээ.
Связанные новости

